ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН РОМЫН ПАП ФРАНЦИСТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

01717_17052018

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ромын Пап Гэгээн Хутагт Францист Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГА (ОУХБ)-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ГАЙ РАЙДЕРТАЙ УУЛЗАВ

ILO DG meeting

 

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Ерөнхий захирал Гай Райдертай танилцах уулзалт хийв.

Дэлхийн Худалдааны Байгууллага(ДХБ)-ын Бүтээгдэхүүний гарал үүслийн хорооны тусгай хуралдаанд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Хэрэглэгч, үйлчилгээний газрын дарга Ч.Оюунжаргал илтгэл тавьж оролцов

1

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Женев хотноо болсон Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын Бүтээгдэхүүний гарал үүслийн хорооноос бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, гарал үүслийг нотлох бусад баримт бичгийн асуудлаар зохион байгуулсан тусгай хуралдаанд МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын дарга Ч.Оюунжаргал оролцож, нэн тааламжтай нөхцлийн барааны гарал үүслийн гэрчилгээний олголт, түүнтэй холбоотой шилдэг туршлага, үүсдэг хүндрэлүүдийн талаар Монголын жишээн дээр танилцуулж, илтгэл тавив.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ (ITC)-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.ГОНЗАЛЕЗТАЙ УУЛЗАВ

IMG_8117_web

 

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Олон улсын худалдааны төв (ITC)-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалезтай танилцах уулзалт хийв.