Буцах үнэмлэх

Буцах үнэмлэх олгох:

Паспорт алдагдаж үрэгдэх, хүчингүй болгох тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарвал ЭСЯ буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэхийг тухайн иргэн зөвхөн өөрийн биеэр тус ЭСЯ-нд ирж авна. Тус баримт бичиг нь бичигдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаатай байдаг. Буцах үнэмлэхээр өөр ямарч улс оронд аялах боломжгүй.

Бүрдүүлэх Материал:

  1. Иргэний үнэмлэх эх хувиараа, эсвэл нотариатаар баталгаажуулсан хувь
    2. 3,5 х 4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй өнгөт зураг 2 хувь,
    3. Паспортаа үрэгдүүлсэн гэсэн эрх бүхий байгууллагын тодорхойлолт/
    4. 50 шв.франк,
    5. Өргөдөл гаргах /оршин суугаа хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай/

Анкет татах