Гадаад паспорт олгох, сунгах

Гадаад паспорт олгох:

Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдон 2002 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл олгож байсан энгийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон тул Улсын бүртгэлийн ерөнхий газар Монгол иргэдэд шинэ паспорт олгож байгаа болно. Шинээр паспорт авахыг хүссэн иргэд материалаа зохих журмаар бүрдүүлж ЭСЯ-нд өгнө. ЭСЯ материалыг УБЕГ-т хүргүүлж бичилт хийлгүүлнэ. Шинээр паспорт авахад дор хаяж 1-3 сарын хугацаа шаардагдах тул паспорт захиалахдаа үүнийг бодолцоно уу.

Бүрдүүлэх Материал:

  1. Паспорт авах мэдүүлэг ЭСЯ-наас авч бөглөх /татаж авах/
    2. Цээж зургийг ЭСЯ-нд авахуулна,
    3. Хуучин паспорт болон цахим иргэний үнэмлэхний хуулбар/хуучин паспортаа үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт/
    4. 65 шв. франк
    5. Өргөдөл гаргах /оршин суугаа хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай/

Жич: Шинээр паспорт захиалах иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байна. Хамрагдаагүй иргэдэд паспорт олгохгүй байгаа болно.

Гадаад паспортын зургийн хэмжээ 3,5 * 4,5 см. Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3,2-3,6 см-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх.

  • Нүдний шилгүй байх.
  • Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх.
  • Хүүхдэд гадаад паспорт хүсч байгаа бол эцэг/эхийн гадаад паспорт эсвэл цахим үнэмлэхийн хуулбарыг материалын хамт ирүүлэх.

Гадаад паспорт сунгах:

2001 оны 12 дугаар сараас хойш олгогдсон шинэ паспортын хугацааг 1-5 жил хүртэлх хугацаагаар сунгана. Паспорт сунгуулахад тухайн иргэн заавал өөрийн биеэр ирэх бөгөөд өргөдөл бичих шаардлагатай.

 

ПАСПОРТЫН ХУГАЦАА СУНГАЛТЫН МЭДҮҮЛЭГ Татах