ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үр дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн нийт сонгогчдийн олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос хилийн чанадад хоёр дахь саналт хураалтын ажиллагааг 7 дугаар сарын 4-ний өдрийн Мягмар гарагт зохион байгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр дахь санал хураалтыг ОӨУБЕГ-аас өмнө нь хүрүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтаар буюу өнгөрсөн 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд санал авсан жагсаалтаар явуулна. Швейцарь Улсын Женев хотын салбар комисс дахь баталгаажсан сонгогчдын нэрсийг тус ЭСЯ-д ирж шалгах буюу ЭСЯ-ны цахим хуудас /www.embassyofmongolia.ch/-наас харах боломжтой.

 

Жагсаалтад байгаа иргэд 7 дугаар сарын 4-ний өдрийн 07.00-22.00 цагийн хоооронд тус ЭСЯ-ны байранд Монгол Улсын гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхний АЛЬ НЭГИЙГ ЭХ ХУВИАР нь авч ирж, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийг уриалж байна.

 

 

Женев дэх Элчин сайдын яам, Салбар комисс № 23