Иргэний шинэчилсэн бүртгэл

Монгол Улсын иргэн Та Женев хот дахь ЭСЯ/БТГ-т өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөлөө өгч, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана уу. 16 нас хүрсэн Монгол Улсын иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа дараах материалыг авч ирнэ. Үүнд:

 

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ,
  2. Гадаад паспорт,
  3. Үйлчилгээний хураамж -Төлбөргүй,

 

Тайлбар:

  • Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
  • Шинэчилсэн бүртгэлд хамрагдасны дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/цахим хуудас, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах журам”-д заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг тус газар Нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт 30 хоногийн дотор хүргүүлэх юм.
  • Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа Таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн тухайн хорооны засаг даргад хэвлэгдэж очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авахуулна уу.