МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ СОНГОГЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр Швейцарь Улсын Женев хот дахь салбар комисст бүртгүүлсэн иргэдийн бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас баталгаажуулсныг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 62.10-т заасны дагуу үүгээр танилцуулж байна. Сонгогчдын баталгаажсан нэрсийн жагсаалттай энд дарж танилцана уу.

 

Жагсаалтад байгаа иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд тус ЭСЯ-ны байранд Монгол Улсын гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхний АЛЬ НЭГИЙГ ЭХ ХУВИАР нь авч ирж, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө үү.

 

Цагийн хуваарь:

2017 оны 6 дугаар сарын 10-ны Бямба гариг 07.00-22.00 цаг

2017 оны 6 дугаар сарын 11-ний Ням гариг 07.00-22.00 цаг

 

Хаяг:

Chemin des Mollies 4, 1293 Bellevue, Geneva