Нотариатын үйлчилгээ

Элчин сайдын яам нь Консулын харилцааны тухай Венийн конвенц болон Монгол Улсын Нотариатын тухай хуульд заасны дагуу дараах төрлийн нотариатын үйлчилгээг консулын тойрогтоо байгаа иргэддээ үзүүлнэ:

  1. гэрээ, хэлцэл гэрчлэх;
    2.    гэрээслэл гэрчлэх;
    3.    итгэмжлэл гэрчлэх;
    4.    өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
    5.    өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
    6.    хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх;
    7.    эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
    8.    баримт бичгийн хуулбарыг гэрчлэх;
    9.    баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх.

 

Нотариатын эдгээр төрлийн үйлчилгээг үзүүлэхийн тулд Элчин сайдын яам үйлчлүүлэгч таны хувийн байдлыг тогтоох шаардлагатай бөгөөд ийнхүү тогтоохдоо таны гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгүүдийг үндэслэл болгох болно. Та нотариатын үйлчилгээ авахын тулд таны хувийн байдлыг тогтооход шаардлагатай  баримт бичгийг  авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Нотариатын vйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгvй, гагцхvv тодорхойлж буй баримт бичгийн орчуулга vнэн зөв болохыг, эсвэл уг өргөдөл нь гарын vсэг зурсан хvнийх мөн болохыг, тамга гарын vсэг нь vнэн болохыг баталгаажуулах жишээтэй юм.

 

  1. Итгэмжлэл гэрчлэх

Швейцарийн Холбооны Улсад байгаа Иргэн та өөрийн эдлэх эрх, хийхийг хүссэн үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу Таны төлөөлөгчийн таныг төлөөлөх эрх нэг бол хууль тогтоомжийн дагуу (жишээлбэл насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх), эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.

Элчин сайдын яамны хувьд хууль тогтоомжоор шаардсаны дагуу итгэмжлэл гаргаж, нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан итгэмжлэлийг, эсхүл иргэд гэрчлүүлэхийг хүссэн итгэмжлэлийг гэрчилнэ. Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх хэрэгтэй. Итгэмжлэлийг 3 хүртэлх жилийн хугацаатайгаар олгож болох бөгөөд тодорхой хугацаа заагаагүй итгэмжлэлийн хувьд олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Төлөөлүүлэгч итгэмжлэлийг хэдийд ч хүчингүй болгох эрхтэй.

Итгэмжлэлийн маягт татаx

 

  1. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх, орчуулга албажуулах, тодорхойлолт гаргах

Иргэний үнэмлэх, төрсний, гэрчлилгээ, боловсролын диплом, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарыг Элчин сайдын яам гэрчилж, баталгаажуулна. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй. Хэрэв шуудангаар илгээх бол эх хувийг хамтад нь явуулах шаардлагатай бөгөөд  эх хувийг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.

 

Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирvvлнэ.

Баримт бичгийн vнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийг эх хувиар нь ирvvлэх шаардлагатай.