Төлбөр төлөх

• Тус ЭСЯ нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн консулын үйлчилгээ /тухайлбал, итгэмжлэл, нотариат баталгаа, төрсний гэрчилгээ, буцах үнэмлэх,гадаад паспорт сунгах, захиалах, орчуулга гэх мэт/-ний төлбөрийг бэлнээр бус дансаар хүлээн авах болно.Төлбөр төлөхдөө төлбөрийн зорилго буюу Zahlungszweck/ Motif versement/ Motivo versamentoгэсэн хэсэгт зохих бичилтийг хийнэ үү. Жишээлбэл, итгэмжлэл, нотариат баталгаа хийлгэх бол “NOTARY”, төрсний гэрчилгээ авах бол “BIRTHCERT”, паспорт захиалахбол “PASSORD”, паспорт сунгах бол “PASSEXT”, буцах үнэмлэх авах болох “TRAVELDOC”, орчуулга хийлгэх бол “TRANSLATION”, виз авах бол “”VISA”гэж бичээд мөн овог, нэрээ бичнэ.

 

image001

Жишээ нь:

 

image003

• Дээрх төлбөрийг мөн банкны шилжүүлгээр хийж болно. Банкаар шилжүүлэхдээ доорх банкны мэдээллийг ашиглана уу.Үүнд:

IBAN: CH090024024038158000W
Mission Permanente de Mongolie Aupres O.N.U
Chemin des Mollies 4
CH-1293 Bellevue
• Консулын үйлчилгээний хураамж:

 Нотариат, итгэмжлэл – 20 швейцарь франк
 Орчуулга – 20 швейцарь франк
 Төрсний гэрчилгээ – 20 швейцарь франк
 Буцах үнэмлэх – 50 швейцарь франк
 Паспорт сунгалт – Нэг жилийн 10 швейцарь франк /5 хүртэлх жилээр сунгана/