Төрсний гэрчилгээ

Төрсний гэрчилгээ олгох:

ЭСЯ 2000 оноос хойш төрсөн хүүхдэд регистрийн дугаар олгож, төрсний гэрчилгээнд бичилт хийж өгнө. Төрсний гэрчилгээ авах болон ХААТР-11 зэрэг мэдүүлгүүдийг ЭСЯ-наас авч бөглөнө.

Бүрдүүлэх материал:

  1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар
  2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа
  3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  4. Эцэг, эхийн төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
  5. Төрснөөс хойш 6 сар болсон бол УБЕГ-аас бүртгүүлсэн эсэх лавлагаа авах