ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

WTO-Credentials

Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азеведо-д Итгэмжлэх захидлаа барив.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ АССАМБЛЕЙН 138 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

IPU138

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр энэ сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Чуулганд 140 гаруй орноос 1600 орчим гишүүн оролцсон бөгөөд үүнээс 69 парламентын спикер, 216 эмэгтэй гишүүн байв. Чуулганд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Л.Болд, Б.Саранчимэг, О.Баасанхүү нар оролцов.

ШВЕЙЦАРИЙН ФРИБУРГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ОНЦЛОХ УЛСААР МОНГОЛ УЛС ОРОЛЦОЖ БАЙНА

FIFF2018

Швейцарийн Холбооны Улсын Фрибург хотноо зохион байгуулагдаж буй 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд онцлох улсаар Монгол Улс сонгогдон оролцож байна.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

UNOGCredentials

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Майкл Мөллэрт Итгэмжлэх захидлаа барив.