ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/-ийг Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын нийт гишүүдээр хэлэлцүүлэв.

ДХБ-ын гишүүд бүс нутгийн аливаа худалдааны хэлэлцээрийг ДХБ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийн дагуу ЭЗТХ-ийг хэлэлцүүлэв.