МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

1

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР

БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Женев дэх Элчин сайдын яамны байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

  • Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,
  • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
  • Иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт-ыг бөглөж, гарын үсгээ зурж баталгаажуулан гадаад паспортын хуулбарын хамт:
  • өөрийн биеэр,
  • шуудангаар,
  • факсаар,
  • имэйлээр,
  • фэйсбүүк хаягаар

тус тус Женев дэх Элчин сайдын яаманд хүргүүлнэ. Бүртгэлийн маягтыг тус Элчин сайдын яаманд өөрийн биэр ирж авах боломжтой.

Шуудангийн хаяг: Permanent Mission of Mongolia

Chemin des Mollies 4,

1293 Bellevue GE, Switzerland

Факс: +41-22-774-3201

Имэйл: consul.mongolie@bluewin.ch

Фэйсбүүк: Embassy of Mongolia in Geneva

Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хянан шалгаж, баталгаажуулна. Бүртгэл нь баталгаажсан иргэд санал өгөх боломжтой бөгөөд санал өгөх иргэдийн жагсаалтыг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Женев дэх Элчин сайдын яамны байр, цахим хуудас, фэйсбүүк хуудаст байршуулна.

Cанал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг ЗААВАЛ ЭХ ХУВИАР нь авч ирэх шаардлагатай бөгөөд нотариатаар баталсан хуулбараар сонгуульд саналаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу!

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Женев дэх Элчин сайдын яам, Салбар комисс № 23

Лавлах утас: 022-774-1974