ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АОХН-ИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ

DSC_0209Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улс (ШХУ)-ын Женев хотноо 2015 оны 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Удирдах зөвлөлийн 16 дугаар хуралдаанд оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас ШХУ-д болон НҮБ-ын Женев дахь төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж, Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Ганболд нар ажиллав.

ГАДААД ХЭРГИЙН САЙД НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД ҮГ ХЭЛЭВ

НҮБ-ын Женев дэх төвд айлчилж буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ 3 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 28 дугаар чуулганы өндөр түвшний хуралдаанд оролцож, үг хэлэв.

Гадаад хэргийн сайд зэвсэг хураах бага хуралд үг хэлэв

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Женев хотноо Зэвсэг хураах бага хурал /ЗХБХ/-ын чуулганы өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс зэвсэг хураах, ялангуяа цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх зорилтыг урагшлуулахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж буйг дурдаад, эл зорилтыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх учиртай ЗХБХ-ын үйл ажиллагааг он удаан жилийн гацаанаас гаргах, сэргээн идэвхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА ИРГЭДТЭЙГЭЭ ЗОЛГОВ

IMGL1653Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн шинийн гуравны өдөр хилийн чанад дахь 26 Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрын тэргүүн болон монгол иргэдийн байгуулсан Монголчуудын зөвлөл, Монгол хэлний сургууль, Монгол судлалын төв, оюутны холбоо, хүүхэд эмэгтэйчүүд, хэвлэл мэдээлэл, радио нэвтрүүлэг, спорт, соёлын зэрэг 38 төрийн бус байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.