Welcome

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улс /ШХУ/-д суугаа Элчин сайдын яам/Байнгын төлөөлөгчийн газрын цахим хуудсанд тавтай морилохыг хүсье.
Монгол Улсаас ШХУ-д суугаа ЭСЯ нь улс орноо ШХУ-д төлөөлөн ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрыг НҮБ-ын Женев дэх төвд төлөөлөн ажилладаг.
ЭСЯ/БТГ нь:

  • Улс орныхоо ашиг сонирхолыг ШХУ-д, мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын ашиг сонирхолыг олон улсын холбогдох байгууллагад төлөөлөн ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.
  • Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд дөхөм үзүүлнэ, энэ талаар Монгол Улсын Засгийн газарт санал тавина.
  • Суугаа болон хавсран суугаа орондоо Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаална.
  • Иргэддээ консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлнэ.
  • Суугаа болон хавсран суугаа оронд амьдарч буй Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.
    ЭСЯ нь дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль болон олон улсын хууль, үүний дотор Дипломат харилцааны тухай, Консулын харилцааны тухай Венийн конвенциудад заасан дархан эрх, эрх ямба эдлэнэ.